БЯМБА, НЯМ ГАРИГТ ХЭВИЙН АЖИЛЛАНА
- ХООЛЫГ ЗААВАЛ ХӨРГҮҮРТ ХАДГАЛНА. ТАСАЛГААНЫ ХЭМД МУУДНА ГЭДГИЙГ АНХААРНА УУ
- Уг хөтөлбөр нь 100 хувь цэвэр детокс шүүс, смүүти болон хөнгөн чанарын хоолтой хослосон багц бөгөөд зөөлөн аргаар детокс хийж жингээ бууруулах зорилготой хүмүүмст тохиромжтой юм.
- Цагаан гааны шотыг хамгийн эхэнд ходоод цочромтгой хүмүүс уухад тохиромжгүй тул өдрийн хоолны дараа ууна
- Хоолны хувьд хурц амтлагч, давс хязгаарласан бөгөөд хүнд хоолны хэв маягаас шилжиж буй үед амт сул санагдах боловч дараа дараагийн өдрөөс хөнгөн таатай мэдрэгдэнэ
- Илчлэг тооцож хийсэн учир нэмэлтээр хоол идэхгүй тохиолдолд жин хасах нь тодорхой бөгөөд хүн бүрийн бодисын солилцооны хурд ялгаатай бөгөөд үр дүн ялгаатай байж болно
- Хоол болон шүүсийг савалгаа дээр наасан цагийн дарааллаар хэрэглэнэ.
06:00-09:00 Цагаан гааны шот No 1 (эсвэл 13:00)
06:00-09:00 Смүүти No 2
10:00-11:00 ШҮҮС-No 3
12:00- ШӨЛ
15:00- СМҮҮТИ-No 4
18:00- САЛАТ
20:00-ШҮҮС-No 5
- Бүтэн өдрийн турш биеийн жинг 30мл үржүүлсэнтэй тэнцүү бүлээн ус ууна. /60кг жинтэй бол 60кг*30мл= 1800мл бүлээн ус/ Шүүс хооронд усаа бага багаар шимж ууна.
- Хүйтэн шүүс уухад таагүй бол бүлээн усаар шингэлэх эсвэл хөргүүрнээс гаргаж тасалгаанд 30 минут байлгасны дараа хэрэглэнэ.
- Шүүсний шил болон цүнхийг дараагийн хүргэлтээ авахдаа хүргэлтийн ажилтанд буцааж өгөх ёстой. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 1 ширхэг шил 3,000₮, цүнх 30,000₮ төлнө. Өмнөх өдрийн шил болон цүнхээ буцааж өгөөгүй тохиолдолд маргаашийн хэрэглээ хуванцар савлагаатай очно.
- УГ ХӨТӨЛБӨР БАГЦААРАА ГАРДАГ БӨГӨӨД ХЭРЭГЛЭСЭН ӨДӨРТ ХУВААЖ БУЦААЛТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ ӨӨР ХҮНД ШИЛЖҮҮЛЭХ, ХОЙШЛУУЛАХ гэсэн сонголт байж болно.
- 1 аяга хар кофе ууж болно



