ДЕТОКС ДЭГЛЭМНИЙ ДАРАА ИДЭХ ХООЛНЫ ЗӨВЛӨМЖ
✅5 ӨДРИЙН ДЭГЛЭМ БАРЬСАН ХҮМҮҮС 2 ХОНОГ
✅3 ӨДРИЙН ДЭГЛЭМ БАРЬСАН ХҮМҮҮС 1 ХОНОГ идэхэд тохиромжтой.
🌀Усыг хэвийн хэмжээндээ ууна. Нэг удаа идэхдээ 350гр хэмжээнээс ихдүүлэхгүй, сайтар зажилж идэхийг хичээнэ үү.
Хориглох зүйл: Их хэмжээний мах, архи, кофе, хэт хурц хоол идэхээс татгалзана уу.
🔆Өглөө: Шар будааны шөл
Хийх арга: 1 аяга бүлээн ус уугаад 100гр угааж цэвэрлэсэн шар будааг зөөлөн гал дээр усанд чанаад 5 гр тос хийж хэт халуун биш бүлээнээр идэх.
(бага зэрэг давс хийж болно)
〽️Өдөр: Зутан шөл 300мл (брокколи, мөөг,шош гэх мэт бүх төрлийн ногооны зутан шөл иднэ)
💠Орой: Гурвалжин будааны хуурга
Агшаасан гурвалжин будаа 100гр
Жигнэсэн ногоонууд: 300гр(лууван, брокколи, хулуу, хаш, байцаа, дүпү, улаан лооль гэх мэт дурын ногоог ууранд жигнэж болгоно)
5гр оливын тосоор амтална
🔆Хоол хооронд: Угааж ариутгасан жимс, ногоо (алим, лууван, улаан лооль, өргөст хэмх, жигнэсэн байцаа, брокколи,хүрэн манжин, тарвас гэх мэт дурын жимс ногоог иднэ) Нэг идэхдээ 100гр-с хэтрүүлэхгүйгээр өдөрт 2 удаа иднэ