
ЯАГААД ЦАГААН ГААНЫ ШОТ ГЭЖ
1. Бодисын солилцоог идэвхжүүлдэг
Цагаан гаанд агуулагддаг бодисууд нь биеийн дулааныг үүсгэх үйл явц буюу термогенезийг идэвхжүүлдэг. Энэ нь биеийн дулааныг үл ялиг нэмэгдүүлж, суугаа ажилтай байсан ч өдрийн турш шатаах калорийн хэмжээг ихэсгэдэг. Бидний суурь бодисын солилцооны хэмжээ нь юу ч хийгээгүй идэвхигүй байхад л, биеийг амьд байлгахад шаардлагатай энергийн хэмжээ бөгөөд хүн бүрийн хүйс, нас, өндөр зэргээс хамаарч уг хэмжээ өөр, өөр байна. Жишээ 1300ккал өдөрт хэрэгтэй гэвэо
л уг хэмжээг 8-10%-р нэмэгдүүлж өгдөг.
2. Цадах мэдрэмжийг төрүүлж, дуршлыг дарна
Цагаан гааны шот уусны дараа хоолны дуршил буурч, ойр ойрхон юм идмээр санагдах нь багасдаг. Энэ нь тархинд "бие хангалттай энергитэй байна" гэсэн дохио өгч, цадах мэдрэмжийг урт хугацаанд хадгалахад тусалдаг тул хоолны калорио хянахад тусална
3. Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна
Жин нэмэх хамгийн том шалтгаануудын нэг бол цусан дахь сахар гэнэт өсөж, эргээд огцом унах явдал юм (энэ үед чихэрлэг, гурилан бүтээгдэхүүн идмээр санагддаг). Цагаан гаа нь инсулины мэдрэг чанарыг сайжруулж, цусан дахь сахарыг тогтвортой барьснаар өөх тос хуримтлагдахаас сэргийлдэг.
4. Үрэвслийн эсрэг үйлчилгээ
Бие махбодод далд үрэвсэл их байх тусам жин хасах үйл явц гацаж, өөх тос хадгалагдах хандлагатай байдаг. Ялангуяа найрлага турмерик нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул жин хасахад тусалдаг.
Өглөө өлөн элгэн дээрээ: Цагаан гааны шотыг өглөө өлөн элгэн дээрээ уувал хоол боловсруулах системийг сэрээж, өдрийн турш бодисын солилцоог өндөр түвшинд барина.
Анхааруулга: Хэрэв та ходоодны шархлаа, улайлттай эсвэл ходоодны хүчил ихсэх өвчтэй бол өлөн элгэн дээрээ уухаас татгалзаарай.
