Хүргэлт өглөө бүр 05:00-09:00н хооронд хүргэгдэнэ
Шот хадгалах хэрэглэх заавар
2026.11.09·1 мин уншина

Шот хадгалах хэрэглэх заавар

ХЭРЭГЛЭХ, ХАДГАЛАХ ЗААВАР

Ginger Shot · Skin Booster · Green Kick

🍋 GINGER SHOT

Орц: цагаан гаа, лемон, турмерик, лийр

• Өглөө 06:00–08:00 цагийн хооронд, өглөөний цайгаа уусны дараа ууна.

• Хурц санагдвал хүйтэн усаар шингэлж болно.

🥕 SKIN BOOSTER

Орц: лууван, жүрж, лийр, цагаан гаа, лемон

• Өглөөний цайтай хамт эсвэл цайны дараа ууна.

• Шингэлэх шаардлагагүй.

🥬 GREEN KICK

Орц: чинцай, лемон, лийр

• Өглөө эсвэл өдөр, хоолны дараа ууна.

ЕРӨНХИЙ ЗӨВЛӨМЖ

• Өдөрт 1–2 шот ууна. Өлөн үед уухгүй.

• Уухын өмнө сайн сэгсэрнэ. Тунадас үүсэх нь хэвийн.

• Тагийг нь нээсэн бол нэг дор бүгдийг нь ууна.

• Халуун устай холихгүй, витамин C задардаг.

ХАДГАЛАХ

• Хүлээж авмагц эхний 3 хоногт уух шотоо хөргөгчинд (+2…+4°C), үлдсэнийг нь шууд хөлдөөгчид (–18°C) хийнэ.

• Хадгалах хугацаа: хөргөгчинд 3–5 хоног, хөлдөөгчид 1 сар (үйлдвэрлэснээс хойш).

• Хөргөгчний хаалган дээр биш, дотор тавиур дээр тавина.

• Өрөөний температурт 2 цагаас удаан орхихгүй, нарны шууд гэрлээс хамгаална.

ХӨЛДӨӨХ, ГЭСГЭЭХ

1. Лонхыг босоо байрлалд хөлдөөнө. Бага зэрэг товойх нь хэвийн.

2. Уухынхаа өмнөх орой хөргөгчинд шилжүүлж гэсгээнэ.

3. Яаралтай бол таглаатай лонхыг хүйтэн устай саванд 30–60 минут байлгана.

4. Өрөөний температурт, халуун усанд, бичил долгионы зууханд гэсгээхгүй.

5. Гэссэн шотоо 24 цагийн дотор ууна. Дахин хөлдөөхгүй.

ДАРААХ ТОХИОЛДОЛД УУХГҮЙ

• Хөргөгчинд байгаа лонх хөөсөн эсвэл хийжсэн

• Исгэлэн эсвэл архины үнэртэй

• Амт нь өөрчлөгдсөн

• Хадгалах хугацаа нь хэтэрсэн

АНХААРУУЛГА

• Ходоодны шарх, гастрит, хүчил ихсэлттэй бол усаар шингэлж ууна.

• Цус шингэлэх, чихрийн шижингийн, даралтын эм ууж байгаа, цөсний чулуутай, жирэмсэн эсвэл хөхүүл бол эмчтэйгээ зөвлөнө үү.

• Бөөрний чулуутай бол бууцай агуулсан Green Kick-ийг эмчтэйгээ зөвлөж хэрэглэнэ үү.

• Түүхий шүүс тул бага насны хүүхэд, ахмад настан, дархлаа сул хүмүүс болгоомжтой хэрэглэнэ үү.

• Харшил (ялангуяа чинцай), ходоод өвдөх зэрэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсооно

📞 Холбоо барих: 7213-1101